100%-ийн гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн “Востокнефтегаз” ХХК нь 2000 оны 12 сарын 13-нд үүсгэн байгуулагдаж Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн билээ (улсын 21/1433 тоот гэрчилгээ, 2663066 тоот регистр).
Компанийн хууль ёсны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан–Уул дүүрэг, ОСГ-ны 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 254 (254/1-254/40), “ТЭЦ-3” ХК-ийн баруун урд талд.
“Востокнефтегаз” ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, хүчин төгөлдөр хууль тогтоомж, мөн компанийн Дүрмийг удирдлага болгодог билээ.
“Востокнефтегаз” ХХК нь нефть, хий боловсруулах салбарт зохих туршлага хуримтлуулсан, өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийг эгнээндээ цуглуулан ажиллуулж байгаа.
Компанийн үйл ажиллагааны чиглэлүүд:
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа.
- Шингэрүүлсэн хий, мөн нефть бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр үйлдвэрлэх.
- Нефть бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий хадгалах.
- Шатах тослох материалаар хангах.
- Хийн хангамж гүйцэтгэх.
- Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх.
- Бөөний комиссийн худалдаа эрхлэх.
- Зуучлалын үйл ажиллагаа эрхлэх.
- Эд хөрөнгийг түрээслүүлэх, ашиглуулахаар шилжүүлэх.
- Маркетингийн, мэдээллийн, зөвлөлгөөний үйлчилгээ үзүүлэх.
- Ачаа ачих, буулгах ажил гүйцэтгэх, ачаа тээвэрлэх, агуулахад хадгалах ажил гүйцэтгэх.
- Автотээврийн техник, бусад машин механизмын засвар, үйлчилгээ явуулах.
- Эд хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлэх.
- Ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх.
- Гадаад худалдааны үйл ажиллагаа (бүх дээрх чиглэлийн экспорт, импортын ажиллагаа).
Үйл ажиллагааны дээрх чиглэлүүд нь Компанийн үйл ажиллагааны бүрэн төгс жагсаалт бус билээ.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу манай Компани нь үйл ажиллагааны чиглэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй юм.
Ингэхдээ компанийн үйл ажиллагааны гол хоёр чиглэлд хөрөнгө оруулалтын харилцан холбоотой төсөл хэрэгжүүлэх явдал билээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 2000 оны 11 сард батласан хийжүүлэх төсөл, мөн жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр барих төсөл.
“Востокнефтегаз” компани нь үйл ажиллагааны эхний шатандаа 3,5 сая ам. долларын өртөг бүхий нефть бааз барьж байгуулсан байна. Нефть баазын барилгыг 2002 оны 12 сарын 27-нд Улсын комисс хүлээн авч зохих акт баримтаар баталгаажуулан ашиглалтанд авсан билээ. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0062911 тоот гэрчилгээг 2003 оны 01 сарын 28-ны өдөр авсан байна.
Нефть бааз нь Хан-Уул дүүргийн ОСГ-ны 3-р хорооны нутаг дэвсгэрт нийт 24400 м 2 талбайг эзлэн байдаг.
“Востокнефтегаз” компанийн нефть бааз нь дараах объектуудаас бүрдэнэ:
- тунгалаг нефть бүтээгдэхүүн хадгалах нөөцлүүр савнууд.
- бензины ууршилтыг илрүүлэх хий тэгшитгэх систем.
- бараан нефть бүтээгдэхүүн хадгалах нөөцлүүр савнууд.
- нефть бүтээгдэхүүн төмөр замын цистернээс юүлэх төмөр замын эстакад.
- нефть бүтээгдэхүүн автомашины цистернүүдэд юүлэх автомашины эстакад.
- өөрийн автомашинуудыг түлшээр цэнэглэх түлш түгээх станц.
- тунгалаг нефть бүтээгдэхүүн юүлэх насосны станц.
- усны нөөцлүүр сав бүхий шал унтраах систем.
- шүүрэлтийн ус цуглуулах систем бүхий цэвэрлэх байгууламж.
- захиргаа, аж ахуйн барилга, химийн шинжилгээний лаборатори.
Нефть бааз нь төмөр замын сүлжээнд холбогдож өөрийн төмөр замын салаа замтай. Тус төмөр замын салаа замын дагуу нефть бүтээгдэхүүн юүлэх зориулалттай төмөр замын эстакад ажиллаж байгаа. Ингэхдээ нэгэн зэрэг төмөр замын 6 цистернээс нефть бүтээгдэхүүн хүлээж авах хүчин чадалтай буюу жилдээ нийт 300–350 мянган тонн нефть бүтээгдэхүүн боловсруулна гэсэн үг.
“Востокнефтегаз” компанийн нефть бааз нь Монголдоо томоохон бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нефть баазад тооцогдоно.
“Востокнефтегаз” компани нь 2003 оны 01 сараас эхлэн Монголын зах зээлд нийт 30 гаруй нэр төрлийн нефть бүтээгдэхүүн борлуулснаас дийлэнхийг нь дизель түлш, октаны өндөр үзүүлэлттэй бензин байна.
Өнөөдрийн байдлаар, “Востокнефтегаз” компани нь нефть боловсруулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах төслийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа бүх арга хэмжээ авахаар зорилго тавин ажиллаж байна.
Монгол Улс нь нефть боловсруулах өөрийн үйлдвэрлэл байхгүй тул нефть бүтээгдэхүүний экспортоос бүрэн хамаарч байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас нефть боловсруулах салбар байгуулахад их сонирхож байгаа бөгөөд тэрхүү үйлдвэр нь стратегийн ач холбогдолтой объект болж, тунгалаг нефть бүтээгдэхүүн, нүүрс ус төрөгчийн шингэрүүлсэн хийн хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэр болох юм.
Үйлдвэрийг нефть бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч болох Улаанбаатар хотоос холгүй, Сонгинохайрхан дүүргийн ОСГ-ны 21-р хорооны нутаг дэвсгэр, төмөр замын Рашаант өртөөний дэргэд, нийт 162 га газарт байрлуулахаар төлөвлөсөн билээ. Эдгээр 162 га газраас 120 га газарт нь үйлдвэр, 30 га – төмөр замын салаа замууд, 12 га газарт – ажилчдын тосгон.
Нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь Монгол Улсдаа эдийн засгийн томоохон ач холбогдолтой байхаас гадна стратегийн ач холбогдолтой объект байх болно.